20-р зууны сүүлийн хорин жилийн турш дэлхий ертөнцөд маш олон өөрчлөлт шинэчлэлтүүд гарч эхлэв. Эдгээрээс хамгийн томоохон өөрчлөлт нь ЗХУ задран унаж хуучин их гүрний суурин дээр капиталист ОХУ байгуулагдсан явдал байлаа. Тэгвэл ЗХУ задран ухан нь 1988 онд дэлхий нийтэд ойлгомжтой болсон юм. Учир нь гэвэл ЗХУ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээр цаашид оршин тогтнох ямар ч боломжгүй болж гадны хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэг болсон тул 1988 онд дэлхийн алдарт түргэн хоолны сүлжээ болох McDonald’s-ыг Зөвлөлтөд байгуулах бичигт гарын үсэг зурсан байдаг. Энэ нь үйл явдал нь барууны ертөнцөд ялалтын мэдээ болж хүрсэн бол Зөвлөлтийн коммунистуудад хамгийн том гутамшиг болж байлаа.
Ийнхүү эрхээ авсан компани бэлтгэл ажлаа хийсээр 1990 оны 1-р сарын 31-ны өдөр McDonald’s түргэн хоолны сүлжээ рестораны салбараа Moscow хотод нээсэн явдал нь түүхэнд анх удаа тус компани социалист улсад салбараа нээсэн тохиолдол болж бүртгэгдсэн байдаг. Түүнчлэн Moscow хот дахь салбар нь тухайн цаг үеийн дэлхий дээрх хамгийн том McDonald’s салбар болсон бөгөөд дотор 700 хүн, гадна талд 200 хүний суудалтай байжээ. Харин нээлтийн өдөр капиталист гүрний хоолыг идэх гэсэн хүмүүсийн очер 5000 холд давсан бөгөөд хүмүүс 6 цагийн турш очерлон байж бургер идэж байсан юм.
Уг үйл явдал нь зарим талаараа Коммунист намынхан Mikhail Gorbachev-ыг хангалттай буруутгах шалтаг болсон байдаг. Талхан дунд хавчуулсан бяслагтай мах идүүлэхийн тулд Америкчуудад өөрсдийн ард түмнийхээ зовж хөдөлмөрлөж олсон мөнгийг тушааж байгаа нь тэдэнд таалагдаагүй хэрэг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам нөхцөл байдал улам бүр дордсоор санаатай ч юм уу эсвэл санаандгүй ч юм уу 1991 оны 12-р сарын 25-ны өдөр Mikhail Gorbachev ЗХУ-ын тараах шийдвэрт гарын үсэг зурсан юм. Ийнхүү тал дэлхийн заяа төөргийг 70 жилийн турш зурсан Зөвлөлт Холбоот Улс ганц хормын дотор бутрах нь тэр. Уг явдлын дараагаар ялалт байгуулсан капиталист гүрнүүд ОХУ-ын хот тосгон бүрт өөрсдийн бизнесийн салбарыг нээж уул уурхай, эрчим хүч, байгалийн хий зэрэг бүхий салбаруудад хөрөнгө оруулалт нэрийн дор дээрэм хийж эхэлсэн түүхтэй. Чухам энэ бүх завхрал, ялзрал 1999 оны 12-р сарын 31-ны өдөр буюу шинэ мянганы босгон дээр Mikhail Gorbachev-ын зоримог шийдвэрийн үр дүнд заларсан гэж хэлж болно. Түүний зоримог шийдвэр бол Путин байсан түүхтэй.