• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

“Түүх” номоос онцлох 10 үйл явдал

“Түүх” номоос онцлох 10 үйл явдал

Монсудар хэвлэлийн газраас уншигчдадаа зориулан “Агуу санааг энгийнээр тайлбарлах нь” цувралыг орчуулан хүргэдэг. Энэ удаад тус цувралын “Түүх” номыг уншигчдын хүртээл болгож байгаа бөгөөд тус номоос онцлох 10 үйл явдлыг толилуулж байна.

1. Энх цагт хүү нь эцгээ оршуулдаг бол дайн дажинтай цагт эцэг нь хүүгээ оршуулав.
Грек-Персийн дайн /НТӨ 490-499/ нь Грекийн өмнөд бүс нутгийн жижиг хот улсууд агуу том эзэнт гүрэн Персийн өөдөөс сөрөн тэмцсэн билээ. Энэхүү дайн сонгодог Грекийн соёл, ахуйн хөгжилд хүчтэй нөлөөлж, домог уран зохиолд арилшгүй ул мөрийг үлдээжээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2. Тахал хэнийг ч үл ялгасан бөгөөд арван хүн тутмын нэг нь л амьд үлджээ.
Тахал 1330-аад онд төв Ази юм уу баруун Хятадад анх гарсан байх магадлалтай. Уг тахлын уршгаар зуун сая хүн нас барсан бөгөөд тахлаас өмнө дэлхийн хүн ам 450 сая байсан бол тахлын дараа 350 сая болж цөөрчээ.

3. Хамгийн хүчирхэг хүн тэр бээр цэрэг арми, газар нутаг, эд баялгаараа дэлхийд тэргүүлж байв.
Монголын дайчид Хятадын Сүн улсын сүүлчийн бэхлэлтийг 1279 оны 3 сард булаан эзэлж, өмнөд Хятадыг эрхэндээ оруулжээ. Энэ үйл явдал Төв Азийн жирийн нүүдэлчид байснаа 70 жилийн дотор Хятадаас Зүүн Европ хүртэлх өргөн уудам эзэнт гүрнийг захирах болсон Монголчуудын мандалтын оргил үед тохиосон юм.

4. Би Эйфелийн цамхагт атаархдаг. Тэр надаас ч алдартай.
Эйфелийн цамхгийг 1889 оны 3 сарын 31-нд нээсэн нь Парис хотын нэр төрийн сэргээсэн юм. Энэ үе бол Belle Epoque буюу хөгжил цэцэглэлтийн эрин байсан бөгөөд энэ үед Парис Гэрлийн хот гэгдэж, дэлхийн урлагийн нийслэл, соёл иргэншилт амьдралын төв цэг, хамгийн даяаршсан хот болоод байв.

5. Төмөр хөшиг нурлаа. /Берлиний хан нурсан нь (1968 он)/
Хэдэн арван жилийн турш баруун, зүүн Берлинийг тусгаарласан Буерлиний хана бол Хйүтэн дайны гэрч төдийгүй, Зөвлөлтийн коммунизм, Барууны капитализм хоёрын дайсагналын илэрхийлэл болон сүндэрлэсэн билээ. 1989 оны 11 сарын 9-нд зүүн Германы засгийн газар хол хориог цуцалснаар мянга мянган хүмүүс хана руу хүрч ирэв. 11 сарын 10-нд ер бусын явдал болж, хана нэвтрэн гарах берлинчүүдэд хоёр талын цэргүүд туслав. Дараагийн хоёр өдөрт 3 сая хүн хил давжээ.

6. Надад мөрөөдөл бий. /Вашингтоны жагсаал 1963 он/
АНУ-ын нийслэл Вашингтон хот руу 1963 оны VIII Сарын 28-нд хийсэн жагсаалд 250,000 хүн оролцсон нь бараг бүгдээрээ хар арьстнууд байв. Тэд тэгш эрх байдал, арьс өнгөөр үл ялгаварлах үзлийг дэмжиж, америк хүн бүрд сайн боловсрол, байр байшин, өндөр цалинтай ажил олгохыг шаардан уриалж байлаа.

7. Дайн эхлүүлэхэд хэний зөв байх нь хамаагүй, хамгийн гол нь ялах л чухал.
1939 оны 9 сарын 1-нд нэг сая Герман цэрэг Польшийн баруун талаас довтолж дэлхийн 2-р дайныг эхлүүлжээ.Уг дайн хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хор хохирол учруулж, 60 сая хүний амийг авч оджээ.

8. Чи Интернэтээр юу хийж байгаагаараа дэлхийг өөрчилж чадна. Анхны вэб сайт ажиллаж эхлэв.
2010 онд гарсан Арабын хавар хэмээх бослогод оролцсон хүмүүс интернэтээр харилцаж нэгдсэн байна. Түүнээс хойш интернэт “Активизм” буюу “кликтивизм” хэмээх үзэгдэл, үзэл санааг түгээх, дэмжих, бусдад хүргэх хүчирхэг арга зам болоод байна.

9. Даян дэлхийн бүх хүн хиймэл дагуулд анхаарлаа хандуулж байна.
ЗХУ 1957 оны 10 сарын 4-нд анх удаагаа хүний гараар бүтсэн хиймэл дагуул болох Спутник 1-ийг хөөргөлөө. Энэхүү үйл явдал шинжлэх ухааны түүхэнд гарсан энгийн нэг ололт амжилт байгаагүй юм. Учир нь нэг ч буун дуу гаргалгүйгээр цэрэг, улс төрийн хүрээнд асар их нөлөө үзүүлсэн зүйл үүнээс өөр үгүй билээ.

10. Өнөөдөр бидний ахан дүүс, бидний амь амьдрал, бидний эрх чөлөө халдлагад өртлөө.
Исламын хэт даврагчид 2001 оны 9 сарын 11-ний өдөр АНУ-д аймшигт халдлага үйлдсэн юм. Тэд иргэний агаарын тээврийн хоёр онгоц барьцаалан Нью-Иорк хот дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг мөргөснөөс гадна өөр нэг онгоцоор Вашингтон хот дахь Пентагонд халдсан ба дөрөв дэхь нь Пенсилванид осолджээ. Энэ үеэр 3,000 орчим хүн амь үрэгдсэн билээ.

Share250Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds