• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, August 16, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

5 жилийн турш ухаангүй байсан эрийн сэрэхдээ хэлсэн үг олныг уяраажээ

2013 онд ослын улмаас комад орж, 5 жилийн турш ухаангүй хэвтсэн нэгэн хятад эрийн сэрэхдээ эхнэртээ хандаж хэлсэн үг нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, урд хөршийн сошиал орчинд ярианы гол сэдэв болоод байгаа гэнэ.

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Ли Жихуа нь 2013 онд ослын улмаас комад оржээ. Энэ хооронд эхнэр нь түүнийг цаг үргэлж асран халамжилсаар байв. Түүний хичээл зүтгэл нь ч талаар болсонгүй, 5 жилийн дараа нөхөр нь ухаан орохдоо хамгийн түрүүнд “Би чамд хайртай” гэж эхнэртээ хэлжээ.

5 жилийн турш эхнэр нь бүхий л цаг зав, хайр халамжаа түүнд зориулж, өөрөө өдөрт 2-3 цаг л унтаж амардаг байж. Тэрээр “нөхөр минь амьсгалж л байвал би түүнийг асарсаар байх болно” хэмээж, хэлсэн үгэндээ ч хүрч чаджээ.

Эхнэр нь түүнд өдөр бүр дуу сонсгодог байв. Тэрээр өнгөрсөн жил комоос гарч, одоо бие нь маш хурдан сайжирч байгаа аж 57 настай Жан Гүчуан нөхөр нь үүрд ухаангүй байдалтай үлдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд “эмч нарт тэдний буруу гэдгийг батламаар байсан” хэмээн ярьжээ
Энэхүү сэтгэл хөдөлгөм түүхийг Btime, Cover News, Pear зэрэг Хятадын мэдээллийн агентлагууд саяхан мэдээлжээ.

Ли Жихуа нь 2013 оны 8-р сард скүүтер унаж яваад мотоцикльд мөргүүлэн хүнд гэмтэл авсан байна. Тэрээр унтаа байдалд орж, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан учир энэ хэвээрээ комад үлдэнэ гэж эмч нар дүгнээд, эхнэрт нь мэдэгдсэн аж.

Харин Жан Гүчуан үүнд итгэхийг хүсээгүй бөгөөд эмч нарын буруу болохыг батлахаар шийдсэн байна. Тэрээр өөрөө эмнэлэгт амьдарч, нөхрийнхөө дэргэдээс огтхон ч холдоогүй бөгөөд өдөр бүр түүнтэй ярилцаж, дуу хөгжим сонсгож, гадаад ертөнцөд өрнөж буй зүйлсийг ч ярьж өгдөг байжээ. Тэр хэзээ ч итгэл найдвараа алдаагүй байна. Энэ бүхэн түүний мэдрэлийн системийг идэвжихэд тусалсан гэж тэрхүү эмнэлгийн эмч Ванг үзэж байна.

Тэгтэл өнгөрсөн жил үнэхээр гайхамшиг биеллээ олсон байна. Нэг л өдөр Ли ухаан ороод “Хань минь, би чамдаа хайртай” хэмээн хэлжээ.

Одоо тэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд дахин ярих, алхах зэргийг сурч байна. Эмч нарын зүгээс түүнд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч байгааг онцлоод эхнэр нь үргэлж дэргэд нь байж, бүх зүйлд туслаж дэмждэгт талархал илэрхийлжээ.

Хатагтай Жан-аас энэ хүнд хэцүү 5 жилийн яаж тэсэж гарсан талаар асуухад тэрээр “Би бууж өгөх талаар огт бодоогүй. Тэр амьд л байвал би асарсаар байх болно” гэжээ.

Share437Tweet200

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In