Хүний амьдралдаа хийдэг хамгийн анхны зангилаа нь гутлаа үдэх бөгөөд үүнийг дөрвөлжин зангилаа гэдэг билээ. Уулын алхалтанд гутлаа тохируулж зөв үдэж сурах нь аялагч хүний анхны чухал эрдэм юм.
Гутал хөлд томдох, багадах, тулах болон хөл хавдаж хөөснөөс зовиурлаж өвдөхөөс авахуулаад цэврүү үүсэх олон зовлон хэзээ нэгэн цагт бидэнд тохиолдож байсан л байх.
Дээрх асуудлуудыг шийдэх 3 төрлийн үдэх аргыг энэ удаа танилцуулъя:
Surgeon knot буюу давхар ороох зангилаа
Үүнийг гутал бага зэрэг томдсон, өсгий улнаас хөндийрч холхиж байгаа үед зангиддаг арга юм.
Хөлийн шагайгаар урагшаа үеэр нугарч байгаа хэсгээс эхлэн 2 үеийг зурагт үзүүлсэнээр 2-3 орооно. Үлдсэн дээш хэсгийг энгийн үдээсний дөрвөлжин зангилаагаар дуусгаж болно.
Window Lacing буюу Цонхолж үдэх зангилаа
Олон цагийн алхалтад хөл хөөх эсвэл багадсан гутал хөлийн дээд талын шаантаг ясыг дарж холгож өвтгөдөг.
Энэ үед шаантаг ясны дээд талын хэсгийн үдээсийг алгасуулж цааш нь давхар ороох эсвэл дөрвөлжин зангилаагаар үдэж дуусгах хэрэгтэй.
Toe-Relief Lacing буюу хуруу амраах зангилаа
Оргилд хүрээд уруудаж буух үед уруу газар хөлийн хурууны урд хэсэг тулж өвддөг. Ялангуяа хумсаа авч амжаагүй хүнд энэ жинхэнэ тэсвэр шаардах үе болно. Тэгвэл гутлын үдээсний хамгийн эхний нүхийг алгасуулж үдээсээ үдэх хэрэгтэй. Цааш нь энгийн үддэг аргаараа үдээсээ дуусгана.
Дээрх 3 аргаас гадна гүйлтэд зориулсан, ачаалалд тэсвэртэй үдэх гээд бусад олон төрлийн аргууд гутлаасаа хамаараад байдаг бөгөөд цаашид бид энэ талаар нийтлэх болно.