Нийгэмд хамгийн ихээр танигдсан трансжендер Б.Солонгын Хонконгийн гудамжин дахь бичлэг олон нийтийн сүлжээнд тарж багагүй шуугиан дэгдээгээд байна. Тус бичлэгийг олонд дэлгэнэ хэмээн түүнийг сүрдүүлсэн нэгэн ч бий гэнэ. Харин тэрбээр энэхүү бичлэгийн талаар “Баллуур” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тайлбар хийжээ.
Тэрбээр хэлэхдээ “Хонконгд байхдаа ЛГБТ барнд орсон чинь оросын зураглаачтай хүмүүс ирээд “чи хүйсээ солиулсан хүн үү, Хонконгийн тухай баримтат кино хийж байгаа юм аа, ямар чөлөөтэй байж чадаж байна аа, чи хаанахын хүн бэ” гэх зэргээр асуусан. Тэгэхээр нь би “мэс засалд орчихсон, хүйсээ солиулсан” гээд үзүүлсэн. Тэрний дараа эх орондоо ирээд ажил, амьдрал маань хэвийн үргэлжлээд байж байтал нэг охин над руу тэр бичлэгийн линкийг явуулаад “чамайг биеэ үнэлэгч гэж нийгэмд цацна” гээд мөнгө нэхэж эхэлсэн. Тэр бичлэгийг үзсэн чинь шал өөр хэсгийг минийхтэй нийлүүлээд тавьчихсан байсан. Энэ миний жижигхэн алдаа байж магадгүй. Сэтгэлийн хөдлөлөө дарж байх хэрэгтэй юм билээ” хэмээжээ.