• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Хамгийн хямд бензинтэй 10 орон

Хамгийн хямд бензинтэй 10 орон

Бензиний үнийг бүрдүүлэгч гол хүчин зүйл нь энэ бүтээгдэхүүний түүхий эд болох газрын тосны өртөг байдаг. Түүнчлэн бензиний жижиглэнгийн үнэд нөлөөлдөг чухал хүчин зүйл нь шимтгэл, татаас, дахин боловсруулах болон тээвэрлэх, бусад зардлууд юм. statisticstimes.com цахим хуудас хамгийн хямд бензинтэй улс орнуудыг нэрлэсэн бөгөөд 164 орныг хамруулан судлахад 61 оронд 1 литр бензин 1 ам.доллараас бага байжээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

1. Венесуэл

1 литр бензиний үнэ: $0,01 (монгол мөнгөөр 26 төгрөг орчим)

Олон улсын валютын сангийн мэдээлснээр Венесуэлд 2018 оны сүүлээр инфляцийн түвшин 1 000 000%-д хүрчээ.Энэ улсын эдийн засгийн хямрал нь бүтцийн болоод улс төрийн хүчин зүйлсээс үүдэлтэй, тэр дундаа импортоос хэт хамааралтай, газрын тосны дэлхийн үнийг бууруулсан, үйлдвэрлэл болон хүнсний хуваарилалтад улсаас хяналт тавьсантай холбоотойгоор хямрал үүссэн гэж үздэг.

2. Куб

1 литр бензиний үнэ: $0,09 (монгол мөнгөөр 235 төгрөг орчим)

Кубын гадаад худалдаанд Венесуэл чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Венесуэл Куб улсаас эмч, багш, дасгалжуулагчийн үйлчилгээ авсныхаа хариуд “Петрокариб” хөтөлбөрийн дагуу хямд газрын тосоор хангадаг аж.

3. Судан

1 литр бензиний үнэ: $0,14 (монгол мөнгөөр 366 төгрөг орчим)

2011 онд Өмнөд Судан тусгаар тогтнолоо олж авсны дараа энэ улсад газрын тосны олборлолт буурчээ.
Одоо Судан өөрийн нутгаараа Өмнөд Суданы газрын тосыг тээвэрлэх замаа Өмнөд Суданд өгөх өрө дардаг гэнэ.

4. Иран

1 литр бензиний үнэ: $0,01 (монгол мөнгөөр 759 төгрөг орчим)

Олон зууны туршид энэ улс Дорнодод гол үүрэг гүйцэтгэсэн бол өдгөө бүс нутгийнхаа технологийн хувьд хамгийн их хөгжсөн орнуудын нэгд тооцогддог.Иран улс Евразийн стратегийн чухал байршилд оршихын дээр газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй орон юм.

5. Алжир

1 литр бензиний үнэ: $0,35 (монгол мөнгөөр 917 төгрөг орчим)

Алжирын эдийн засгийн үндэс нь хий болон газрын тос юм. Энэ нөөцөөсөө Алжир ДНБ-ийнхээ 30 хувь, улсын төсвийн орлогын 60 хувь, экспортын орлогын 95 хувийг олдог байна. Алжирын эрх баригчид эдийн засгаа төрөлжүүлэх, бусад салбаруудад гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн хүчин чармайлт гаргадаг аж.

6. Кувейт

1 литр бензиний үнэ: $0,35 (монгол мөнгөөр 917 төгрөг орчим)

Кувейт улсынхаа газрын тосны нөөцийг 102 тэрбум орчим баррель гэж үнэлсэн байдаг. Энэ нь дэлхийн газрын тосны нийт нөөцийн 9 хувь гэсэн үг юм.Газрын тосноос энэ улс ДНБ-ийнхээ 50 %, экспортын орлогын 95%, улсын төсвийн орлогын 95% олдог байна.

7. Нигер

1 литр бензиний үнэ: $0,40 (монгол мөнгөөр 1048 төгрөг орчим)

Газрын тосоор баялаг Нигер улс урт хугацааны туршид улс төрийн тогтворгүй байдал, авлига, хөгжилгүй дэд бүтэц, эдийн засгийн үр ашиггүй удирдлагын улмаас хямралтай байсан юм. Энэ улсын засгийн газар сүүлийн жилүүдэд хувийн салбарынхны дэд бүтцийн хөгжлийг дэмжиж байгаагийн дээр газар тариалангийн салбартаа ихээхэн анхаарал хандуулах болжээ.

8. Туркменистан

1 литр бензиний үнэ: $0,43 (монгол мөнгөөр 1126 төгрөг орчим)Туркмен бол байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвдүгээрт, харин хийн орд газрын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг байна. Гэвч тээвэрлэлт болон хайгуулын асуудлууд ДНБ-ийнх нь 70 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засгийн энэ салбарын хөгжилд ихээхэн саад болдог аж.

9. Казахстан

1 литр бензиний үнэ: $0,46 (монгол мөнгөөр 1205 төгрөг орчим)

Казахстан нүүрс устөрөгч экспортлосны ачаар эдийн засаг нь сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 8 хувиар өсчээ.  Дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсээд байгаа ч Казахстаны эдийн засаг тогтвортой байна гэж шинжээчид үздэг.

10. Египет

1 литр бензиний үнэ: $0,46 (монгол мөнгөөр 1205 төгрөг орчим)

Египетийн экспортын гол бүтээгдэхүүн нь газрын тос юм. Синайн хойг, Суэцийн булангийн бүсэд газрын тосны үндсэн судлууд байдаг бөгөөд цахилгаан эрчим хүчний гол хэсэг нь газрын тосоор ажилладаг дулааны цахилгаан станцад үйлдвэрлэгддэг байна.

Share297Tweet158

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds